Oko D

Informações:

Synopsis

Techstars Director APAC, START, #, Gamma, LendMN, ErxesInc, Workcentral Mongolia, MSpace, iHotel

Episodes

  • OkoD Audio Experience - Эрс илэн далангүй, туйлын үнэнч байдал

    03/03/2019 Duration: 53min

    Олон судалгаанаас үзэхэд өндөр бүтээмжтэйгээр хамтран ажиллаж буй хүмүүсийн суурь нь итгэл үнэмшил байдаг. Энэ итгэл үнэмшлийг үүсгэх нэг соёл нь эрс илэн далангүй, туйлын үнэнч байдал юм. Хувийн болон байгууллагын асуудлаа хамтрагчидтайгаа эрс илэн далангүй хуваалцсанаар нэг нэгэндээ итгэл үнэмшил үүсгэх нь уг соёлын гол үнэ цэнэ билээ. Бүтэн нийтлэл унших: https://goo.gl/QLSfj7

  • OkoD Audio Experience - Амарч чадахгүй байгаа нь ажиллаж чадахгүй байгаагийн шинж!

    24/02/2019 Duration: 50min

    Бидний мэдэх шилдэг лидерүүд болох Warren Buffet, Bill Gates, Jeff Bezos нар бүгд нэг ижил зуршилтай! Тэд өдөр бүр хамгийн багадаа 7 түүнээс дээш цаг унтаж амрахыг хичээдэг. Энэ нь илүү өндөр бүтээмжтэйгээр ажиллах, бизнесийн зөв шийдвэрүүдийг гаргах, шинийг сэтгэдэг бүтээлч хүн болоход гол нөлөөг үзүүлдэг гэдэгтэй санал нийлдэг.Тэгэхээр нэг шөнийн нойроо сайн авах, ганц болон олон өдрөөр амарч сурах нь бидэнд олон талаараа өөрийнхөө бүрэн чадамжаар ажиллах боломжийг олгох гол нууц юм. Бүтэн нийтлэллийг унших: https://goo.gl/2GPwPt

  • OkoD Audio Experience - Бясалгал гэдэг аймаар зүйл!

    17/02/2019 Duration: 54min

    За миний лайв болон бусад нийгмийн сүлжээгээр асууж байгаа асуултын зарим нэг хариултад бясалгал гэх үг цөөнгүй гардгийг та бүхэн мэдэх биз. Ганцхан би гэлтгүй амжилттай яваа эрхмүүд өөрийн бүрэн чадамжид тэмүүлж буй хүмүүс ч аз жаргалтай бүтээмжтэй байхад бясалгал нөлөөлдөг гэдэгтэй санал нийлдэг. Би ч мөн адил. Тэгэхээр өнөөдрийн нийтлэлээр бясалгалын тухай олон заавар зөвлөгөөг өөрийн өнцгөөс дэнслэн, бизнесийн завгүй ертөнцөд би гэх хүн хэрхэн бясалгалын ашиглаж сурсан одоо ашиглаж байгаа тухай туршлага хуваалцан ярилцах гэж байна. Бүтэн нийтлэл унших: https://goo.gl/ABhKHE

  • OkoD Audio Experience - 2018 он Өөрийгөө Олсон Жил

    12/02/2019 Duration: 58min

    Би жил бүрийн төгсгөлд тухайн жилээ дүгнэн өөрийгөө шинээр тодорхойлон багцалж олон хүний адилаар дүгнэлт бичдэг. 2018 он миний хувьд өөрийн маш олон мөрөөдлийг биелүүлсэн, өөрийгөө өөр төвшинд таньж чадсан хамгийн онцгой жилүүдийн нэг болж өнгөрлөө. Биелсэн мөрөөдлүүдээ товчхон дурдахад би Squash-ын спортоор Монгол улсаа төлөөлөн Азийн наадамд оролцсон, Анд глобал компани нь Techstars-ын олон улсын хурдасгуурт хамрагдсан анхны Монгол компани болсон, мөн гадны зах зээлд анх удаа технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн Монгол компани болсон. Мөн Workcentral Mongolia, Startup Mongolia хоёр байгууллага маань нэгдэж START гэдэг томоохон бүтэц болж хувирсан. Миний Ази хариуцан ажилладаг Techstars компанийн хувьд бид нар Сингапурт хурдасгуур хөтөлбөрөө нээж мөн Ази дахь байр сууриа илүү баталгаажуулж чадсан. Эцэст нь хэлэхэд миний хувь хүнд маань хамгийн тохирсон чухал гарааны бизнес болох Гамма-г багийнхантайгаа эхлүүлсэн. Бүтэн нийтлэл унших: https://bit.ly/2s4jGY3

page 18 from 18