Oko D

OkoD Audio Experience - 2018 он Өөрийгөө Олсон Жил

Informações:

Synopsis

Би жил бүрийн төгсгөлд тухайн жилээ дүгнэн өөрийгөө шинээр тодорхойлон багцалж олон хүний адилаар дүгнэлт бичдэг. 2018 он миний хувьд өөрийн маш олон мөрөөдлийг биелүүлсэн, өөрийгөө өөр төвшинд таньж чадсан хамгийн онцгой жилүүдийн нэг болж өнгөрлөө. Биелсэн мөрөөдлүүдээ товчхон дурдахад би Squash-ын спортоор Монгол улсаа төлөөлөн Азийн наадамд оролцсон, Анд глобал компани нь Techstars-ын олон улсын хурдасгуурт хамрагдсан анхны Монгол компани болсон, мөн гадны зах зээлд анх удаа технологи дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэсэн Монгол компани болсон. Мөн Workcentral Mongolia, Startup Mongolia хоёр байгууллага маань нэгдэж START гэдэг томоохон бүтэц болж хувирсан. Миний Ази хариуцан ажилладаг Techstars компанийн хувьд бид нар Сингапурт хурдасгуур хөтөлбөрөө нээж мөн Ази дахь байр сууриа илүү баталгаажуулж чадсан. Эцэст нь хэлэхэд миний хувь хүнд маань хамгийн тохирсон чухал гарааны бизнес болох Гамма-г багийнхантайгаа эхлүүлсэн. Бүтэн нийтлэл унших: https://bit.ly/2s4jGY3