Oko D

Informações:

Synopsis

Techstars Director APAC, START, #, Gamma, LendMN, ErxesInc, Workcentral Mongolia, MSpace, iHotel

Episodes

  • PUpodcast-АЖЛЫГ ГАШРААХ ЦАХИМ ХЭРЭГСЭЛ S1 E5

    05/06/2019 Duration: 44min

    Энэ удаагийн дугаарын зочноор манай START-н гэр бүлд шинээр нэгдээд буй насандаа баймааргүй ЧАДВАРЛАГ МУНДАГ ЗАЛУУ ажилтан Д.Түшигт-Эрдэнэ оролцож бид хоёр ажлын цахим хэрэгслүүдийн талаар ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна! Бидний Инстаграм хаяг: Instagram.com/pu Instagram.com/tushigterdene

  • OkoD Audio Experience - Өөрийн өсөлтийг хаанаас эхлэх... АНУ - н аялал, тайлан

    02/06/2019 Duration: 55min

    Энэ удаагийн подкаст дугаараар хувь хүний өсөлтийг хаанаас эхлэх үү, яаж өөрийгөө өсгөх үү гэх сэдвүүдээр дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн мэдээж Америк явсан аялалын тайланг хуваалцлаа. Миний хувьд өсөлт хийсэн их юм сурсан өдрүүд байлаа.

  • PUPodcast-Огшиж ажлаа хийх нь S1 Ep4

    02/06/2019 Duration: 42min

    Энэ удаагийн дугаараар эрч хүч нь дийлдэшгүй, ажлын мангас бүсгүй ХОТОЛСАР-тай ажлын мотиваци, эерэг хандлагыг талаар ярилцаж өөрсдийн бяцхан зөвлөгөөнүүдийг хүргэлээ. #PUpodcast Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна !

  • OkoD Audio Experience - Багтаа итгэлцэл үүсгэх, багаа авч явах

    27/05/2019 Duration: 56min

    Стартап багыг хэрхэн авч явах, мөн багын гишүүд хоорондын итгэлцлийг хэрхэн үүсгэх талаар дэлгэрэнгүй ярилцаж подкаст хийж ярилцлаа.

  • IPO ХИЙЖ БУЙ КОМПАНИ: Г. Уянгахишиг, Invescore Capital | CaptainZolboo S1E2

    24/05/2019 Duration: 32min

    IPO хийж байгаа компаний засаглал ямар байх ёстой вэ ? “InvesCore Capital” ҮЦК-н захирал Г.Уянгахишиг-г подкастын зочноор урин оролцуулж дээрх энэхүү сэдвээр яриа өрнүүллээ. @Zolboobay

  • ШИНЭ БИЗНЕСИЙН СОЁЛ: Б. Пүрэвсүрэн, START LLC | CaptainZolboo S1E1

    23/05/2019 Duration: 20min

    Өнөөгийн бизнесийн ертөнцийн мэдлэг, ур чадвар үзэл бодол, мэдээллийг ажиллаж буй арга барил, бодит туршлага дээр үндэслэж хуваалцах зорилготой подкаст. СТАРТ байгууллагын захирал миний бие Б.Золбоо та бүхэнд цаашид энэхүү подкастыг удирдан явуулж ЧАНАРТАЙ зүйлсийг хуваалцах болно. Zolboobay

  • PUPodcast-Ярих, илтгэх ур чадвар S1 Ep2

    23/05/2019 Duration: 39min

    Хоёрдох дугаараар ярих, илтгэх ур чадвар гэх сэдвийг сонгосон бөгөөд энэ удаагийн зочноор Gumuda concept Store-н үүсгэн байгуулагч Н.Хулантай ярилцлаа. #PUpodcast

  • OkoD Audio Experience - Надад сая долларын санаа байна, одоо яг яаж эхлэх вэ?

    19/05/2019 Duration: 57min

    Залуучууд надад гоё санаа байна, хийх хүсэл төрлөө сая долларын санаа байна гэхдээ яаж эхлүүлэх вэ гэж байнга асуудаг энэ талаар дэлгэрэнгүй ярилцаж подкаст хийлээ

  • PUPodcast- ШАНТРАЛ & ТЭВЧЭЭР S1 Ep10

    17/05/2019 Duration: 51min

    Мундаг хөдөлмөрч, хөдөлмөрийн үр дүнгээ жинхэнэ утгаар нь үзүүлж, ахиж урагшилж байгаа бүсгүй фитниссийн багш А.Гэрэлцэцэг тэйгээ бидэн хоёр "ШАНТРАЛ & ТЭВЧЭЭР" сэдвийн хүрээнд ярилцлаа. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Бидний инстаграм хаяг: @Fitgerelee @PU @Purevsurenby

  • OkoD Audio Experience - Балиар өөдрөг залуусын хөдөлгөөн!

    12/05/2019 Duration: 52min

    Ирээдүйдээ амжилттай, их юм амжуулдаг олон зүйлийг хийдэг мундаг нэгэн байхын тулд хамгийн энгийн эхний алхам нь зүгээр л өөдрөг нэгэн байх!

  • OkoD Audio Experience - Амжилтад хүрмээр байвал илжиртлээ унт!

    05/05/2019 Duration: 59min

    Саяхан би Таиландад чуулга уулзалт зохион байгуулж байх үед манай байгууллагын “Techstars” үүсгэн байгуулагч амжилттай энтрепренер David Brown гэдэг хүн оролцогчдод хуваалцсан нэг сонирхолтой зүйл нь өдөр болгон 9 цаг унтдаг тухай байв. Энэ яриаг олон хүн сонсоод дотроо энтрепренер хүний ажлын ачаалал, ажил амьдралын тэнцвэрийн талаар бодсон нь дамжиггүй. Би ч гэсэн гайхаж байснаа нуух юун. Гэхдээ удаан хугацаанд судлаад үзэхэд унтаад алдагдаж буй цагийн хариуд бие болон сэтгэхүйд гарч байгаа энергийн болон бусад төрлийн нөхөн сэргээлтийг харвал ашигтай тохиролцоо болж байгаа юм. Бүтэн нийтлэллийг унших: https://medium.com/gammastate/%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%B0%D0%B4-%D1%85%D2%AF%D1%80%D0%BC%D1%8D%D1%8D%D1%80-%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B2%D0%B0%D0%BB-%D0%B8%D0%BB%D0%B6%D0%B8%D1%80%D1%82%D0%BB%D1%8D%D1%8D-%D1%83%D0%BD%D1%82-932fda4d2c4

  • PUPodcast- Харилцааны чадвартай болох S1 Ep9

    30/04/2019 Duration: 36min

    Энэ удаагийн дугаараар балиар өөдрөг залуус болгоны мэдэх Око ах маань энэ дугаарт оролцлоо. Монголд цөөн хэдэн хоног өнгөрүүлж байх үеээр амжиж барин хамтдаа Харилцааны чадвар түүнийг эзэмших гэх мэт сэдвээр нээлттэй буу халаж энэ удаагийн подкаст-г хийлээ. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна !

  • OkoD Audio Experience - Байнга үргэлж ирдэг асуултууд

    28/04/2019 Duration: 57min

    Хэрэв та бүхэн миний Instagram хуудсыг харсан бол сүүлийн хоёр сарын хугацаанд би нээлттэй асуулт хариулт явуулан олон асуултад хариулсан билээ. Өнөөдрийн Подкастаар тухайн ирж буй асуултуудаас хамгийн их байнга шахуу давтагдаж байгаа 10 асуултын хариулттайгаар хүргэж байна. Танд хэрэгтэй зүйлс байна гэдэгт найдаж байна. Hийтлэл унших: https://medium.com/okod/%D1%84-a-%D0%BA%D1%8E-okod-aeb229f62268

  • OkoD Audio Experience - Та өөрийн эргэн тойрны таван хүний дундаж.

    21/04/2019 Duration: 01h01min

    Хүн гэдэг ер нь нийгмийн амьтан. Бид амьдралын хэв маягаа дахин нэг харвал амьдралын бүхий л хугацааны турш нийгмийн аль нэг хэсэгтэй салшгүй хамааралтай хамт аж төрж амьдардаг. Бидний ажил хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, хичээл зүтгэл хамтран оршиж, ажиллаж буй хүрээлэл, орчин, эргэн тойрны хүмүүсээс хамаардаг. Гэхдээ эргэн тойрны бүхий л хүмүүстэй бид дотно харилцаа өрнүүлж чаддаггүй. Хүн гэдэг амьтан дунджаар 5 хүнтэй гүнзгий чанартай харилцааг бий болгож тэдний нөлөөлөлд амьдарч басхүү тэдэнд нөлөөлж байдаг.

  • OkoD Audio Experience - Тэрбумтаны хувийн аралд очсон нь...

    14/04/2019 Duration: 55min

    Энэ амьдралдаа хийж байсан хамгийн урт, хамгийн хол дэлхийг тойрж очсон, хамгийн үнэтэй мөн маш их зүйлийг сурч авсан аялал байлаа. Richard Branson-ийн арал дээр.

  • OkoD Audio Experience - Сошиал цэвэрлэгээ!

    07/04/2019 Duration: 32min

    Өнөөдрийн энэ хурдацтай хөгжлийн эрин үед бид бүхэн өдөр тутамдаа ухаалаг утас, интернетын хэрэглээ асар өндөр болсон. Үүнтэй ч зэрэгцээд сошиал мэдиа олон нийтэдтэй харьцах орчин маань олон олон аргаар солигдон өөрчлөөгдсөөр байна. Твиттер, Фэйсбүүк, Инстаграм, Снапчат болон тикток гээд бүхий л энэ зүйлийн хэрэглээг зөв болгохгүй л юм бол өнөөдрийн бид нарын амьдралд гарах хор уршиг дэндүү олон болж байна. Гэх мэтчилэн энэ сэдэвийн талаар подкаст болгож ярилцлаа.. Санал сэтгэгдэл асуух асуултаа нээлттэй явуулаарай! Сонсогч та бүхэндээ баярлалаа.

  • OkoD Audio Experience - Том юм ярилгүй зүгээр л эдгээрийг хийгээд сурчих!

    31/03/2019 Duration: 57min

    Том зургаараа бид гадаад хэл, олон тал сэтгэхүйтэй янз бүрийн хүмүүстэй ажиллаж харилцах чадвартай, өөрийн чиглэлд хамаарах гүнзгий мэдлэг, дэлхийн эдийн засгийн талаар болон ерөнхий мэдлэгийн суурьтай, хувь хүний хариуцлагатай зан чанартай, зөв дадал зуршилтай, мэдээ ч хэрэг Moral and ethical буюу зөв ёс зүйтэй хүн байх шаардлагатай. Гэхдээ дээрх том чадваруудыг эзэмшихэд урт хугацааны хөдөлмөр шаардагдах тул уг нийтлэлээр аль болох жижиг, хамгийн хялбар ч маш чухал чадваруудын жагсаалт гаргахыг зорилоо. Бүтэн нийтлэл : http://bitly.com/2vJIF7H

  • OkoD Audio Experience - Мөрөөдлөө биелүүлэх нууц жор.

    24/03/2019 Duration: 01h04min

    Зөв хүн, зөв цагтаа, зөв газартаа! Хэрэв та намайг мэдэх бол би байнга өөрийгөө хамгийн азтай хүн гэж хэлдэг. Гэхдээ би аз гэдэг зүйлийг зүгээр хүлээгээд суудаг гэнэн хүн биш. Би азыг бий болгохын тулд зөв цагтаа, зөв газартаа байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэйгээ мэддэг. Таны харж байгаагаар би өөрийн азыг бий болгодог гэсэн үг. Би дахин дахин өөрийн амьдралдаа азыг өөрөө бий болгоод болохоор өөрийгөө маш азтай хүн гэж хэлдэг. Бүтэн нийтлэллийг унших: https://goo.gl/x26Ttc

  • OkoD Audio Experience - Үүсгэн байгуулагч, Шантрал, Стресс болон Ядрах тухай!

    17/03/2019 Duration: 59min

    Стартап-ийн үүсгэн байгуулагчийн ажил гэдэг байнга стресс, өдөр бүр шантрал явагдаж байдаг. Мөн ядарч байдаг. Харин энэ болгонод бууж өгөлгүй яаж хариу үйлдэл хийх үү, Сэтгэл зүйн эрүүл мэнд болоод биеийн эрүүл мэндэд стресс ч нөлөөлдөг байхад яаж арга хэмжээ авах уу гэх мэт сэдэвүүдээр энэ дугаартаа талаар ярилаа.

  • OkoD Audio Experience - Мэнтортэй болох ... Өсөх арга!

    10/03/2019 Duration: 58min

    Энэ удаагын подкаст дугаараар Ментортой болох, хэрхэн ментор хүмүүст өөрийгөө бусдад зөв ойлгуулах мөн түүнчлэн ментор болсоноороо хэрхэн менторлож зөвлөж явах. Энэ бүхний нийлбэр өсөх аргын талаар ярилцлаа.

page 17 from 18