Seheeten Mongol Podcast

Informações:

Synopsis

- -

Episodes

  • Оюу толгойн ажилтнаас ТУЗ-д | OYU TOLGOI LLC

    25/02/2024 Duration: 01h17min

    Энэ удаагийн дугаараар ОТ ТУЗ-ийн гишүүн Ж. Танатай ярилцлаа. Их сургуулиа төгссөнөөс хойш дийлэнх цаг хугацааг гадаадад ажиллаж, хөдөлмөрлөж өнгөрөөсөн тэрээр эх орондоо эргэн ирж ажиллахын давуу болон сул тал, тэр дундаа дэлхийн хэмжээний зэсийн уурхайн үйл ажиллагаанд хяналт тавьж, бодлого боловсруулах багт орж ажиллах нь өмнөх ажлын туршлагуудаас ямар ялгаатай байгаа талаарх сэдвийг хөндсөн юм. Мөн дээрээс нь ОТ ХХК-ийн өнөөдрийн санхүүгийн дүр зураг, цаашдын бодлого, стратеги, дараагийн шатны хөрөнгө оруулалтын боломжийг тодрууллаа. Уул уурхайн салбарт тоймгүй олон жилийг өнгөрөөж яваа түүний хувьд энэ салбарын цаашдын чиг хандлагыг даган Монголчуудын хувьд алдагдсан боломжоосоо сургамж авч ирээдүйн хөгжлөө хэрхэн яаж урагшлуулах бодит шийдлүүд байгааг яриандаа дурдав. ——— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь

  • Монголын Амазон болох мөрөөдөл | Pick Pack LLC

    24/02/2024 Duration: 55min

    Энэ удаагийн дугаараар залуу захирлуудтай тэдний удирдаж яваа бизнесийн онцлогийн талаар ярилцлаа. “ПИК ПАК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Болдсайхан болон “ПИК ПАК ВОРЛДВАЙД” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Оргил нартай логистик тээврийн салбарын хөгжил, онлайн худалдаа түүнийг дагасан хүргэлтийн үйлчилгээний боломж, шуудан илгээмжийн аюулгүй байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд юу ч үлдээлгүй буу халлаа. Ажлынхаа хажуугаар давхар орлого олохыг хүсдэг хэн бүхэнд зориулагдсан дугаар шүү. —— DAY ONE контентын тухайд: Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын анх гаргаж ирсэн "The Day 1” сэтгэлгээ нь стартапуудын эхэн үеийг санагдуулам шинэлэг байдал, хэрэглэгч төвтэй, хурдан шуурхай байдлыг илэрхийлдэг. Энэ нь компаниуд аварга том компани болж томрох үед ч өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх алсын хараа, бусдаас түрүүлж алхах сониуч сэтгэлгээ, өсөлт иновацийн төлөө тасралтгүй өлсгөлөн байх хандлагаа хадгалахын чухлыг онцолдог. Нэг ёсондоо тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн ертөнцөд хэзээ ч тайвширч болохг

  • Бохирдлыг бизнес болгосон туршлага | Ureca LLC

    11/02/2024 Duration: 01h40min

    Хилэнт эх хэмээх МОДОН ЛУУ жилийнхээ босгон дээр Юрика ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон захиралтай түүний үүсгэн байгуулсан гарааны бизнесийн үүсэл түүх, өнөөгийн санхүүгийн дүр зураг, ирээдүйн стратегийн талаар ярилцлаа. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг даган мөнгөний урсгал, зах зээл, хөрөнгө оруулалтын орчин хэрхэн яаж хувьсан өөрчлөгдөж байгааг ярилцлагын эхэнд дурдсан юм. Эдгээр өөрчлөлтийг мэдэрч бусдаас түрүүлж өөрийн бизнесийн санааг хөгжүүлсэн түүх нь бусад залууст туршлага болно гэдэгт итгэлтэй байна. Хүн төрөлхтний хэт их хэрэглээг дагасан бохирдлыг эргээд бизнес болгох боломжтой гэхээр итгэмээргүй сонсогдож байгаа байх. Дэлхийн чиг хандлага өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед бизнесийн шинэ санаа, боломжийг эрэлхийлэх нь бусдаас түрүүлж алхаж буйг илэрхийлдэг. Ямар нэгэн өөрчлөлтийг хайж байгаа бол энэ дугаарыг сонсоод үзээрэй. - 1:21 Танай бизнес яаж мөнгө олдог вэ? 12:09 Танайхтай төстэй үйл ажиллагаа явуулдаг дэлхийн том ямар компани байна вэ? 16:04 Бизнесээ эхлүүлэх шийдвэр рүү ю

  • Б.Хүрэлбаатар: Тоглоомд суурилсан хүний нөөц бүрдүүлэлтийн шинэ технологи #152

    17/12/2023 Duration: 41min

    “Сэхээтэн” подкаст 6 нас хүрч байгаатай холбогдуулан сонсогч нартайгаа цуврал амьд подкаст шоуг хүргэж эхэлсэн билээ.

  • В.Ганзориг: Амлалт, үйлдэл хоёроо зөрүүлэхгүй байхыг хамгийн сайн брэнд гэдэг #150

    04/12/2023 Duration: 01h53min

    Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Монголын Дауны Холбоо-г үүсгэн байгуулагч, Монголын Тусгай Олимпын Хорооны УЗ-ийн гишүүн, 2014 оны Young Global Leader буюу Дэлхийн залуу манлайлагч, "Social entrepreneur" В.Ганзориг оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бүтээж, зорьж буй нийгмийн ажлууд, Монголын Дауны Холбооны үйл ажиллагаа, маркетинг, бизнесийн салбарт ажиллаж буй туршлага зэрэг сонирхолтой сэдвүүд, хувь хүний итгэл үнэмшил, үзэл бодлынх нь талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. - 1:54 Танд эх орон байгаа юу? 8:17 Бэртэгчин хүмүүсээр дүүрсэн нийгэм 17:20 Social entrepreneur болсон шалтгаан 24:01 Нийгмийн түүчээ байх талаар 27:20 Өөртөө үнэнч байх 34:44 Бид яагаад хулчгар байх сонголтыг хийж байна 43:39 Залуучуудын оролцоо муу байна 50:00 Ментортой байхын давуу тал 1:08:08 Монголизм гэх нэрийг зүй бусаар ашиглах 1:15:44 "Трио" уран сайхны киноны үүсэл 1:26:35 Даун бол өвчин биш хам шинж 1:32:09 Би Дауны хам шинжтэй хүүгийн аав хүн 1:41:27 Ганц, хоёр ТББ-ын хийх ажил биш 1:46:20 Нийгмийн

  • Ц. Ууганбаяр: Хүн өөрийнхөө төлөө ажиллавал хамгийн их зовдог #151

    26/11/2023 Duration: 01h34min

    Энэхүү дугаарын зочноор “Шинэ Яармаг” Цогцолбор хороолол төслийг олон улсын чанар стандартын дагуу хэрэгжүүлж буй, төслийн менежмент, хөрөнгө оруулалтын UNITED PROJECTS CORPORATION (UPC) компанийн гүйцэтгэх захирал Ц. Ууганбаяр оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бизнесийн туршлага, ажлын арга барил бүтээж, зорьж буй төслүүд, “Шинэ Яармаг” Цогцолбор хорооллын мэдээлэл зэрэг сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

  • Н.Ананд: Зургаан жилийн дараа биеллээ олсон бизнес - unnu.news

    23/11/2023 Duration: 01h34min

    Медиа салбарт ажиллах давуу ба сул талуудын тухай ярилцсан энэхүү дугаараас та unnu.news-ын хамтран үүсгэн байгуулагчдын түүхийг сонсох боломжтой.

  • Э.Анударь: Ажлын орчинд тэнцвэртэй харилцаа хамгийн чухал #148

    22/10/2023 Duration: 01h40min

    Энэхүү дугаарын зочноор Гэрэл Медиа Группийн Бизнес Хөгжил хариуцсан захирал Э.Анударь оролцлоо. Тэрээр бидний сайн мэдэх Боловсрол суваг телевизийн "Яг түүн шиг", "Үндэсний үсэглэлийн аварга", "Mongolia's Next Top Model" гэх мэт дотоод, гадаадын шоу нэвтрүүлгүүдэд туслах продюсер болон редакторын үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Сонсогч та бүхэн түүний карьерын замнал, медиа салбартай холбогдсон түүх, цаашлаад маркетинг, бизнес, санхүүгийн салбарт ажилласан туршлага зэрэг сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

  • Үл хөдлөхөөс мөнгө олох арга | #147

    09/10/2023 Duration: 01h32min

    Энэхүү дугаарын зочноор “UA Properties” компанийн гүйцэтгэх захирал Б.Ууганбаяр, хуульч Ч.Баяртуул нар оролцлоо. Сонсогч та бүхэн үл хөдлөх хөрөнгөө ямар шалгуураар худалдаж авах болон үнэлүүлэх, хэрхэн хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгон ашиглах, цаашлаад хөршүүдийн холбоо, хотхоны соёл зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай.

  • Г.Бөридэм: Мөнгө сонголтын эрх чөлөөг бий болгодог #146

    24/09/2023 Duration: 01h17min

    Энэхүү дугаарын зочноор "Анд Глобал" компанийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер, контент бүтээгч Г.Бөридэм оролцлоо. Сонсогч та бүхэн түүний бодит байдлыг хүлээн зөвшөөрч асуудалтайгаа нүүр тулсан арга туршлага, хэрхэн төрөл бүрийн ажлуудыг амжуулж орлогын эх үүсвэрээ олон болгосон, яагаад контент бүтээж эхэлсэн зэрэг олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. Төгсгөлд нь та подкастын үеэр дурдсан Burii-ийн крашийг мэдэх бол бидэн рүү инстаграмаар холбогдоорой ☺️ - Зочин Г.Бөридэм: Facebook: https://www.facebook.com/buriihooliganz Instagram: https://www.instagram.com/buriiiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/ Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.me ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэн Подкастад тавтай морил! Энэхүү подкастыг Б.Тайван, Х.Цо

  • Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов #145

    30/08/2023 Duration: 01h37min

    Энэхүү дугаарын зочноор бидний сайн мэдэх Нягтлав подкастын хөтлөгч, Англи улсын “University college London”-ийн “Public Policy Innovation” хөтөлбөрийг Чевнингийн тэтгэлгээр саяхан суралцаж төгссөн найз Б.Бат-Оргил маань оролцлоо. Сонсогч та бүхэн түүний Англи улсад суралцсан туршлага, мөн хувь хүн, нөхөрлөлийн хүрээн дэх бидний үзэл бодол, нийгмийг харах өнцөг зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар сонсохыг хүсвэл энэ дугаартай хамт байгаарай. “Seheeten” подкастын 145-р дугаарыг хөтлөгч Х.Цогтбилгүүндарь, Б.Тайван нар хамтран хүргэлээ.

  • Н.Урин: Эмзэг байдлын хүч нь хүлээн зөвшөөрөхөөс эхлэлтэй #144

    20/08/2023 Duration: 01h34min

    Энэхүү дугаарын зочноор санхүүгийн шинжээч, продюсер, артист, блоггер, контент бүтээгч Н.Урин оролцлоо. Сонсогч та бүхэн түүний дуртай зүйлээ хүссэн цагтаа хийдэг амьдралын хэв маяг, сэтгэл гутрал болон мэдрэмжээ илэрхийлэх арга зам, хамгийн гол нь хэрхэн өөртөө үнэнчээр эмзэг байдлаа хүлээн зөвшөөрөх зэрэг олон сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл энэ дугаартай байгаарай.

  • Ц.Алтансор: Хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг ойлгосон цагаас өөрийгөө ээж гэж мэдрэх болсон #143

    13/08/2023 Duration: 01h44min

    Энэхүү дугаарын зочноор 16 настайдаа англи хэлний багшаар ажлын гараагаа эхлүүлж, боловсролын салбарт 18 жил тасралтгүй хувь нэмрээ оруулсаар яваа "Q Education Group"-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал хатагтай Ц.Алтансор оролцлоо. МУИС-д Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д бизнесийн удирдлагын чиглэлээр, АНУ-ын Калифорни мужийн их сургуульд боловсролын удирдлагын чиглэлээр магистрын зэргээ хамгаалсан байна. Сонсогч та бүхэн түүний ажил мэргэжлийн туршлага, боловсролын талаарх ойлголт болон эцэг эх, асран хамгаалагчдын харилцаа хэрхэн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, ямар хүн болохыг нь шийддэг зэрэг сэтгэл зүйн боловсролтой холбоотой олон сонирхолтой сэдвүүдийн талаар сонсохыг хүсвэл уг дугаартай хамт байгаарай.

  • Дэлхийн топ баячуудын хувийн онгоцны нисгэгч Монгол залуу #142

    07/08/2023 Duration: 45min

    Энэхүү дугаарын зочноор АНУ дахь нисэх онгоцны үйлчилгээ үзүүлэгч компанид хувийн нисэх онгоцны нисгэгчээр ажилладаг Монгол залуу У.Эрдэнэ оролцлоо. Тэрээр хэрхэн Монголоос Америкт очиж суралцсан, яагаад онгоцны нисгэгч мэргэжлийг сонгож хувийн онгоцны нисгэгчээр ажиллах болсон зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа. Зочин У.Эрдэнэ: https://www.instagram.com/aiden_boiii/ Хамтран хөтлөгч Б.Тайван: Instagram: https://www.instagram.com/taivanbayas/

  • Б.Тэмүүлэн: MCS яагаад банкны салбар руу оров? #140

    30/06/2023 Duration: 01h15min

    Энэхүү дугаарын зочноор Simple аппликейшн буюу Ашид Капитал ББСБ ХХК-ны үүсгэн байгуулагч, M банкны гүйцэтгэх захирлын орлогч Б.Тэмүүлэн оролцлоо. Тэрээр өөрийн карьер хөгжлийн туршлага, хэрхэн баг хамт олныг удирдаж төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэх, м банкийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаан зэрэг олон сонирхолтой сэдвийн талаар бидэнтэй хуваалцлаа.

  • Д.Нямсамбуу: Шашин шүтсэн ёс суртахуун хаана байна? #139

    22/06/2023 Duration: 59min

    Подкастын 139-р дугаарт Энэтхэг улсын Брайбүн хийдэд 10 гаруй жил шавилж, дараа нь Шашин судлалаар Английн Сандерландын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу оролцлоо. Энэхүү ярилцлагаар бурхны шашны сургаал номлол, монгол дахь буддизмын нөхцөл байдлын талаар хөндөх болно.

  • Б.Наранцацралт: Дипломгүй "сэхээтэн" байж болох уу? #141

    20/06/2023 Duration: 57min

    Бидний энэ удаагийн онцлох сэхээтэн бол Pinecone Academy-ийн мастер багш, Pinecone Studio-ийн хөгжүүлэгч Б.Наранцацралт. Хэдий тэрээр өөртөө гаднын байгууллагуудад зайнаас ажиллаж хэдэн мянган долларын цалинтай ажиллах боломжийг нээж өгсөн ч өнөөдөр аз жаргалтайгаар "буцааж өгөх" үйлийн төлөө явж байна. Нийгэмдээ хэрэгтэй, хүүхэд залуусын ирээдүйг боломжоор дүүрэн болгож өгөх ажлын төлөө явж байгаа түүнд их сургуулийн диплом хэрэг болоогүй.

  • М.Батмөнх: Биотехнологийн хөгжил биднийг аврах уу? #138

    17/06/2023 Duration: 01h05min

    Энэхүү дугаарын онцлох зочноор Биотехнологийн чиглэлээр 10 гаруй жил судалгаа хийж яваа М.Батмөнхийг урьж оролцууллаа. Бидний яриа ашигтай бактерийн ач тус, тэдгээрийн биед үзүүлэх нөлөө, өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх навчит ногооны тариалалт, органик хүнсний талаарх ойлголтыг маш энгийн үгээр сонсогч та бүхэндээ хүргэхийг зорисон.

  • О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сан ба хөгжлийн гацаа #137

    23/05/2023 Duration: 01h05min

    Unlock” подкастын үүсгэн байгуулагч, Ховдоос Харвард хүрсэн түүхээрээ та бидний танил болсон О.Батнайрамдалыг урьж оролцууллаа. Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд ороод буй боловсролын зээлийн сангийн асуудал болон хөгжлийн гацаа болсон асуудлууд зэрэг хэд хэдэн сэдвийг хөндлөө. Мэдээж улс төрийн албан тушаал хашиж буй түүнээс улс төртэй холбоотой “халуу дүүгсэн” асуултуудад хариулт сонслоо.

  • Сэтгэл зүйн “эдгэрэл” - Э.Энхцацралт (gegeemor) #136

    04/05/2023 Duration: 02h07min

    Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом "Би ба бодол"-ыг тоглонгоо зочны өөрийгөө таньж, сэтгэл зүйгээ “эмчилсэн” аялалтай танилцаарай. Сэхээтэн подкастын 136-р дугаарт “Гэгээмор” сэтгэл зүйн клубийн үүсгэн байгуулагч Э.Энхцацралт оролцлоо. “Би ба бодол” Сэтгэл зүйн хөгжөөнт тоглоом: https://shoppy.mn/products/bibabodol1 ——— Зочин Э.Энхцацралт (Tsatsa) Instragram: https://instagram.com/enkhtsatsralt.e Gegeemor Setgelzui Instragram: https://instagram.com/gegeemor.setgelzui Website: http://gegeemor.com/ Хамтран хөтлөгч Х.Цогтбилгүүндарь (tsbd): Instagram: https://www.instagram.com/tsogtbilguundari Global Shapers Ulaanbaatar Hub (Initiative of the World Economic Forum) Instagram: https://instagram.com/globalshapersub Website: https://globalshapers.mn Бүх дугаарыг сонсох, подкаст тоглуулагчаар subscribe хийх: iOS/Android: http://seheeten.mn/seheeten-podcast Бидэнтэй холбогдох хаяг: Instagram: https://www.instagram.com/seheeten.po... Website: https://www.seheeten.mn/ ——— Сэхээтэн подкастын тухайд: Сэхээтэ

page 1 from 8