Seheeten Mongol Podcast

Informações:

Synopsis

- -

Episodes

  • Хөгжих өрөөг өөртөө гаргаж өгөх - Зочин хөтлөгч С.Алтангэрэл | Нямын Найм #26

    18/03/2018 Duration: 01h28min

    Энэ удаагийн дугаарыг маань зочин хөтлөгч Алтангэрэл найз маань хөтлөв. Зочноор нь харин би өөрөө оролцож шинэчилсэн 8 асуултууддаа өөрөө хариулж үзлээ. Энэ удаагийн дугаараас онцлох зарим зүйлс маань: Диваажинд Уулзах 5 Хүн номоос сурах 5 зүйл (Дариагийн маань 24-р дугаарт дурдсан зохиол); Флорида муж, Майами хот уруу найз охин Дариатайгаа аяласан түүх, инээдтэй явдлууд хийгээд аялалаасаа авсан сургамж, ухаарал, баясал; Өөрийгөө энэрэх нь хэрхэн хөгжих, илүү дээр нэгэн болох орон зай-өрөөг бий болгодог тухай г.м сэдвүүдийг бусад зүйлсүүдийн хамтаар ярилаа.

  • Стрессгүй амьдрах арга: Би гэж биш бид гэж амьдрах - Их Эмч Б.Баярбаатар | Нямын Найм #25

    11/03/2018 Duration: 01h39min

    Өөрийн зан чанар, сонирхол зэрэгт тааруулан ажил мэргэжлээ өөрт тохируулж сонгож хүссэн салбартаа хөдөлмөрлөн ажил, амьдралдаа эзэн нь болохыг та хүсдэг үү? Хүний их эмч Болдын Баярбаатар бол энэ хүслээ биелүүлж, мэргэжилдээ эзэн нь болж яваа залуу сэхээтэн юм. Тэрээр 23 насандаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулаггад зөвлөхөөр ажиллаж, одоогоор Tайландын Mахидол Их Сургуулд дүрс оношлогооны их эмчийн нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Энэ дугаарт бид хоёр Эрсдэлтэй шийдвэр гаргахдаа өөрөөсөөсөө асуух асуултууд; Сошиал медиа ашиглан олонд хэрэгтэй мэдээлэл хүргэхийн ач холбогдол; Ухаалаг утсанд тавих ухаалаг хязгаар; Бүтэн өдрийн эрч хүч өгөх өглөөний дэг; Ертөнцийн энерги хийгээд үйлийн үрийн тухай; Дуурь үзэх соёл буюу юуг түүнээс эрэлхийлэх; Хэмнэж гамнан байгаль дэлхийгээ сахих хувь хүний оролцоо г.м олон гайхалтай сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. Энэ ярилцлагыг сонсож долоо хоногоо эхлүүлсэн та амьдралыг цоо шинэ, маш эерэг хандлагаар харна гэдэгт итгэлтэй байна!

  • "Еврейн Хар Хайрцагны Нууц" | Тайвантай Хамт Номын Хэлэлцүүлэг #1

    08/03/2018 Duration: 52min

    Уолл Стрийтийн хамгийн нөлөөтэй 25 хүний 10 нь еврей, Америкийн шилдэг корпорацийн 30 хувь нь еврей хүнийх, Нобелийн шагнал хүртсэн нийт хүмүүсийн 22 хувь нь еврей хүн. Адольф Гитлерийн 6 сая еврейн аминд хүрсэн тухай, Дэлхийн эдийн засгийг хөдөлгөдөг Еврейчүүд гэж хэн бэ? Тэдгээр хүмүүсийн түүх хэзээнээс яаж эхэлсэн тухай энэхүү подкастаар та бүхэндээ хүргэж байна.

  • Цаг хугацааны үнэ цэнийг эрхэмлэх нь- Б.Золзаяа | Нямын Найм #23

    25/02/2018 Duration: 01h08min

    Амжиж алдрын зэрэгт хүрсэн, аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өгөхөд бэлэн болсон нийгмийн түүчээ хүмүүсийн үг, сургаалийг хүүхэд залуустаа түгээх ажилд гүүр нь болж өгдөг хүн бол өнөөдрийн маань зочин Билэгтийн Золзаяа. Би зочноо олон жил мэднэ. Мөр зэрэгцэн хүүхдийн оролцооны байгууллагад ажиллаж явсан тэр  өнөөдрийг хүртэл тууштайгаар нийгэмд хэрэгтэй зүйл хийхийн төлөө зүтгэж яваа нь түүний хамгийн гайхалтай чанар! Энэ дугаарт маань тэрээр завгүй цагийн хуваартай ч өөртөө зориулсан цагуудыг гаргах, бусдын цагийг хүндэлж хайрлах, долоо хоногын төлөвлөгөө гаргаж ажиллах, сайн хамтрагчтай болж хамтдаа зорилгодоо хүрэх тухай гэх мэтчилэн олон үнэтэй зөвлөгөөг өөрийнхөө амьдралын хэв маягаас хуваалцсан билээ.

  • Хүн ганцаар хэсэгхэн л юм хийж чадна - Т.Болормаа (Lantuun Dohio USA) | Нямын Найм #22

    17/02/2018 Duration: 01h20min

    Нохой жилийн анхны дугаарт маань Америк дахь Лантуун Дохио ТББ-ын Санхүү Хариуцсан Захирал (CFO) Төмөрбатын Болормаа эгч оролцлоо. Болормаа эгч маань 2012 онд Нягтлан Бодогч мэргэжлээр АНУ-ийн Brigham Young Их Сургуулиас, 2016 онд Бизнесийн Удирдлагын Магистрын (MBA) зэргээ Marymount Их Сургуулиас тус тус амжилттай хамгаалан төгссөн. Оргүйгээс юм бий болгож, санааг зүйл болгон хувиргадаг гэж магтмаар Болормаа эгч маань үеийн залуус, дүү нартаа бүтээлч, тууштай зангаараа ихэд үлгэр жишээ болдог билээ. Бид хоёр энэ ярилцлагаараа Америкт анх ирсэн хийгээд одооны мэдрэмж, энтрепренер хүнд байх ёстой багаар ажиллах чадвар, хүн өөрийнхөө хамгийн том дэмжигч байх, хэрхэн хийх ёстой ажлаа төлөвлөн бүтээлч байх тухай хийгээд бусад олон үр өгөөжтэй сэдвийн талаар ярилаа. Энэ долоо хоногт Болормаа эгч маань өөрийн хань Хишгээтэй гэрлэлтээ батлуулсны 5 жилийн ой болсон билээ, сайхан хосдоо баяр хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе! www.billguun.com/Bolormaa

  • Далд мэргэн ухаанаа нээх 12 хууль | НН #21

    11/02/2018 Duration: 01h12min

    Энэ удаагийн дугаараараа би өөрийн далд мэргэн ухаанаа нээхэд, хүссэн амьдралаараа амьдрахад, тэнцвэртэй амар амгалан оршихуйд туслах ертөнцийн 12 хуулийг тайлбарласан нэгэн номыг юуны түрүүнд онцлов. Үүнээс гадна нэгэн Америк өвөөтэй найзалж амьдралын хичээлүүд сурсан тухайгаа; үр бүтээмж нэмэгдүүлэхэд тусалдаг програм аппууд; 11 насандаа хүнтэй хүчээр сууж, 5 хүүхдийн ээж болсон ч цаасан дээр бичиж газарт булсан хүсэл мөрөөдлийнхөө эзэн нь болсон Зимбабве бүсгүйн тухай болон шинэ оны босго дээр гаргасан зорилго мөрөөдлүүдээ биелүүлж эхлэх тухай энэ долоо хоногт онцлов.

  • Хүсэл мөрөөдлөө биелүүлэх нууц биш нууц - Э.Дөлгөөн (Positive Mongolians) | HH #20

    04/02/2018 Duration: 52min

    Хүссэн мөрөөдсөн зүйлсээ бодит болгох таталцлын хуулийн нууцыг амьдрал дээрээ бодитоор хэрэгжүүлж буй хүн бол энэ зочин маань юм байна гэж би ярилцаж байхдаа бодож суув. Тэрхүү зочин маань Positive Mongolians төслийн Энхбатын Дөлгөөн эгч билээ. Дөлгөөнөө эгч маань хэрхэн ажил амьдралынхаа тэнцвэрийг хангаж, цагаа төлөвлөж зохицуулдаг тухайгаа, бидний хоорондын амьд харилцаа юунаас ч илүү үнэтэй болох, өөрийн хувийн зорилгодоо хөтлөгдөн өөрийгөө хэт шахах нь ямар муу үр нөлөөтэй болох, сошиал медиа буюу онлайн ертөнцийг хэрхэн өөртөө ашигтайгаар хэрэглэх гэх мэтчилэн олон үнэтэй зүйлсийн талаар ярьсан билээ.

  • Өөдрөг үзэлтэй, эерэг зөв амьдрах нь - Аризона Б.Бат-Оргил | Нямын Найм #19

    28/01/2018 Duration: 01h07min

    Агуу том огторгуй ертөнцийн дэргэд хүмүүн бид ямар өчүүхэн билээ? Иймд нэг л амьрах амьдралдаа орчин тойрон, хайртай хүмүүстээ эерэг сайхан нөлөөллөөр дүүрэн амьдрах нь чухал биш гэж үү? Энэ асуултын хариултыг University of Arizona буюу Аризонагийн Их Сургуульд Улс Төр, Гадаад Харилцаа, Байгаль Орчин Судлалын чиглэлээр суралцаж буй Б.Бат-Оргил маань өгсөн юм. Мөрөөдлөөрөө амьдарч яваа тэрээр энэ дугаарт маань хэрхэн гутранги үзлээс салах, амьдралыг харах өнцөгөө өөрчлөх, манлайлагч гэж хэн бэ? гэх мэтчилэн олон зүйлсийн талаар ярьлаа. Түүний ярианаас та байгаль, хүрээлэн буй орчинтойгоо хэрхэн амьдралын хэв маягаа зохицуулдан амьдрах тухай ойлгож, сэдэл авна гэдэгт туйлын итгэлтэй байна!

  • Хэн нэгэн болохыг хүсэв үү, болж харагдахыг хүсэв үү? – Б.Тайван | Нямын Найм #18

    21/01/2018 Duration: 01h18min

    Та үнэхээр сонгодог урлагийн тоглолт үзэж таашаах гэсэндээ очдог уу? эсвэл элит хүмүүсийн таашаадаг урлаг гэдэг утгаар нь харж тэдний эгнээнд нэгдэх гэсэндээ сонгодог урлагийн тоглолт очиж үзэв үү? Энэ дугаарт маань дээрхтэй адил өөрийн "эго"-г сорьсон, дүгнэсэн асуултууд өөрөөсөө асуухыг уриалсан Б.Тайван маань оролцлоо. Тайван нь цахим ертөнцөд номын хэлэлцүүлгийг өрнүүлж нэгэн шинэ том давлагааг үүсгэсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр энэ холын амжилт гэж ямар өчүүхэн зүйл болох, мэдээллийн мацаг барих, өглөөний тэмдэглэл хөтлөх, эго гэж юу болох гэх мэтчилэн олон зүйлсийн үнэн сэтгэлээсээ бидэнд ярьсан юм.

  • Yнэн байхуй - Ц.Ариунчимэг (Мөрөөдлийн Монгол Подкаст)| НН #17

    14/01/2018 Duration: 01h01min

    "Хүмүүс үнэн байгаасай. Бусдын өгч буй сэтгэлийг тосоод авдаг, нэгнийхээ хайрыг хүлээх авах чадвартай байгаасай" гэсэн түүний бодрол миний хувьд энэ дугаарын гол мэссэж байлаа. Дэлхийн загварын төв болсон Нью Йорк хотноо хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээрээ ажиллаж амьдарч буй Цэдэнбалын Ариунчимэг нь дээрх мэссэжийн эзэн, энэ дугаарын маань зочин юм. Хүн хатуужилтай байж зорилго өөдөө тэмцэх тухай, өглөө эрт босож сурах үүний ач холбогдол, илүү үр дүнтэй завсарлаг амралт авах тухай гээд олон хэрэгтэй зүйлсийг Ариука маань бидэндээ ярьлаа.

  • Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй | НН #11

    14/01/2018 Duration: 01h46min

    Шинэ хүн болоход шинэ өдөр биш шинэ сэтгэлгээ хэрэгтэй. Илүү дээр нэгэн болоход шинэ он биш шинэ зуршлууд хэрэгтэй.

  • Ухаанаа саруул байлгая -Д.Дэлгэрзаяа (Ухаарлын 7 Хоног) | НН #16

    07/01/2018 Duration: 52min

    АНУ-д суралцаж ажиллаж буй оюутан залуучуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Надад Хэлэх Үг Байна 8 тэмцээний ялагч, Вашингтоны Их Сургуулийн (University of Washington) оюутан Д.Дэлгэрзаяа маань Нямын Найм подкастын шинэ оны анхны дугаарт уригдан оролцлоо. Тэрээр Байгаль Орчин Судлал болон Эдийн Засгийн мэргэжлээр суралцдаг ба үүнийхээ хажуугаар Ухаарлын 7 Хоног нэртэй блогийг хөтөлдөг билээ. Түүний ярианаас та 2018 оноо ухаарлаар дүүрэн эхлүүлэх эрдмийг олж авна гэдэгт би илтэлтэй байна!

  • Амьдралаа 2 өдөрт өөрчил! -Франц Ананд | НН #12

    10/12/2017 Duration: 01h35min

    Подкастын маань анхны зочин болж оролцсон сэхээтэн залуу бол Франц Ананд гэж танигдсан найз маань юм. Орк гэж дуудуулаагүй Монгол хүн үлдээгүй энэ цагт яагаад бид нэг нэгнээ энэ нэршлээр дуудахаа болих хэрэгтэй, цаашлаад бидний өдөр тутамдаа гаргаж буй хэнэггүй зан авир бусдад ямар муугаар нөлөөлдөг тухай энэ нэвтрүүлэгт ярилцлаа. Түүнчлэн спорт хүнд юу сургадаг, өдөр тутамдаа хэрхэн хичээж амжилтад хүрэх, дадал зуршил хүний амьдралд ямар чухал ач холбогдолтой болох тухай гээд олон зүйлийн талаар Ананд найзынхаа долоо хоногоос сурлаа.

page 8 from 8